БАЙРТАЙ БОЛОХ ГАРЦ 1...


Өмнөх бичлэгт амласан ёсоор байртай болох гарцуудын талаар судалж байсан туршлагаасаа хуваалцъя. Гарц 1 - Банкны орон сууцны зээл. Залуу гэр бүлийн хувьд 2-уулаа ажил хийдэг бол банкуудын орон сууцны зээлд хамрагдах боломж бий. 

 Гэхдээ урьдчилаад сануулахад хэрвээ та болохгүй бүтэхгүй өнцгөөс нь харах юм бол энэ гарц маш хэцүү мэт санагдана гэдгийг анхаарна биз ээ. Энд 2 үндсэн шалгуур тавигддаг. Өрхийн орлого хэдэн төгрөгийн байр авахад хүрэлцэх вэ? Тус байрыг авахын тулд төлөх урьдчилгаа мөнгө байгаа юу?  

Өрхийн сарын орлогын чинь 50 хувиас сард төлөх зээл, зээлийн хүүний төлбөр хэтрэхгүй байх ёстой. Орон сууцны зээлийн хувьд маш урт хугацаатай байдаг учраас хүүнд их хэмжээний мөнгө төлөгддөг. Тэгэхээр хүү маш чухал. Одоогоор банкуудын хүү ерөнхийдөө урьдчилгааг 40 хувиас илүү хийсэн тохиолдолд 1.2-1.25, түүнээс бага хэмжээ буюу 20-40 хувь хийх тохиолдолд 1.3-1.35 байгаа. Хэдий зээлийн хүү их хэмжээгээр буурч байгаа хэдий ч энэ хүү өндөр хэвээр байна. Зарим томоохон байгууллагууд банкуудтай гэрээ хийгээд өөрийн ажилчиддаа үүнээс бага хүүгээр зээл олгох боломжийг бүрдүүлж өгөх нь ч бий.  Ер нь залуу хүн ажилд орохдоо тэр талаас нь харж ормоор юм билээ. Ажилчиддаа хангамж, нөхцөл хэр сайтай эсэх, үр бүтээлтэй ажилласан тохиолдолд хэрхэн дэмждэг зэргийг нь сайн судалж байж ажиллах хэрэгтэй. Өнөөдөр биш ирээдүйд чинь хэрэг болно. За тэгээд үргэлжлүүлье. Залуу хүмүүс юм чинь өрхийн орлогод тааруулаад дундаж, бага үнэтэй байруудыг авч үзье. Зах зээл дээр 1 өрөө байр байршил, талбай болон чанар зэргээс шалтгаалан дунджаар 25-55 саятай байх шиг байна. 2 өрөө жижгэвтэр талбайтай байрууд ч 35-55 саяд олдох боломжтой. Хуучин байрууд үүнээс арай хямд байгаа. Хуучивтар байр авах, шинэ байр авах хоёрын алийг сонгох нь таны л сонголт. Миний хувьд хуучин нь сайн, шинэ нь сайн гэж хэлж чадахгүй нь. Яагаад гэвэл байр болгоны хувьд чанар ондоо, мөн хүн болгоны үзэл бодол ч гэсэн. Нэг шинэ мэдээлэл хуваалцахад саяхан 100 мянган айлын орон сууц төслийн хүрээнд MCS-ийнхэн яармагын гүүрний цаана Шинэ гэр залуусын хотхон барьж байгаа юм билээ. 20 мкв, 30мкв-тай байрнууд байсан. Тэгээд бүх тавилгыг үнэд нь оруулж тооцох бөгөөд 20-30 саяд байртай болох боломж олгож байсан. Талбайг нь жижиг гэж гололтгүй, өрөөний зохион байгуулалтыг нь үнэхээр сайн хийсэн байна лээ. Миний бие цагаан хаалганы цаана АНУН тавилгын дэлгүүрт явж байхдаа загварын байрыг нь санамсаргүй үзсэн хүний хувьд та хэдийг бас очоод сонирхохыг зөвлөе. http://www.facebook.com/shineger За яриагаа үргэлжлүүлж урьдчилгаа 20 хувь төлөх боломжтой гэвэл сард төлөх зээл, хүүний төлбөрөө тооцоолж үзье.  

 MS-Excel дээр өөрөө ийм тооцоо хийдэг хүснэгт хийгээд авчихвал амар PMT гээд функц байгаа.  Урьдчилгаа 20 хувь төлөөд сарын 1.3 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээл авах 4 хувилбарыг үзүүлэв. Хамгийн сүүлд нь одоо Орон сууцны санхүүжилтын корпорациас төрийн албан хаагчдад олгож байгаа зээлийг харьцуулан харуулав. 55 сая төгрөгийн байр авахад сард 633 мянган төгрөг төлөх ба өрхийн орлого 1,200,000-аас өндөр байх шаардлагатай байна.  Харин 40 сая төгрөгийн байр авах тохиолдолд сард 461 мянган төгрөг төлөх бөгөөд өрхийн орлого 922 мянга байх шаардлагатай.   Бас нэгэн зүйл сануулахад та өөрийн цалингийн орлогоос өөр нэмэлт орлого олдог ажил хийдэг бол эртнээс баримтжуулж явж байх хэрэгтэй. Нэмэлт орлогын баримт нь ямар ч зээл авахад маш хэрэгтэй нэг хүчин зүйл болдог юм шүү. 

Урьдчилгаа мөнгийг аав, ээж нь гаргаад өгөх боломжтой хүмүүс байхад, боломжгүй хүмүүс ч байж болно. Боломжгүй хүмүүсийн хувьд хуримтлал үүсгэх замаар бий болгох арга зам сонгохоос өөр аргагүй. Бас нэгэн арга нь урьдчилгаа төлбөрийг байрны үнэд шингээх явдал. Өөрөөр хэлбэл та 40 саяын байр худалдан авахдаа эзэнтэй нь 50 саяар худалдах, худалдан авах гэрээгээ байгуулж тохирно. Банкнаас авч буй зээлээсээ урьдчилгаагаа гаргаад авна гэсэн үг. Ерөнхийдөө иймэрхүү энгийн аргууд байдаг. Гэхдээ хууль ёсны мэт харагдуулж чадах эсэх нь танаас шалтгаална.

Байрны үнийн судалгааг http://www.mongolianproperty.mn ээс ороод харчихаж болно. Гадуур гэхдээ яг энэ сайтан дээрх үнээс арай хямдхан байгаа. Өөрөөр хэлбэл зуучлалын хөлс хасагдана гэсэн үг. Зарын сонингууд дээр бас чамгүй их зар байгаа. Аль болох л олон байр судлаарай. Эсвэл сонирхсон хороололдоо өөрийн зарыг наах бас үр дүнтэй аргуудын нэг.

Үргэлжлэл бий...................................... 

Дараагийн бичлэгээр  байр зээлээр авах тохиолдолд бичиг баримттай холбоотой процес хэрхэн явагддаг талаар бичимз...

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Jargal (зочин)

Bayarlalaa. Minii huvid unetei zovlogoo bailaa. Minii bodloor toriin alban haagchid geheesee iluuteeger zaluu ger buluudiig demjih heregtei gej bodoj baina. Zaluuchuud l ireeduig udirdana shuu dee. Times bid nar ali shineleg medeeleliig hoorondoo soliltsoj baih heregtei.

Сувд (зочин)

баярлалаа

каспер (зочин)

BAyarlalaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)